Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утас, цахимаар холбогдоно

Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утас, цахимаар холбогдоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд цэргийн бүртгэлийг өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ныг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд хийнэ.

Коронавирусний цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэлийг цаасан хэлбэрээр зохион байгуулж байна. Ингэхдээ өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж, цэргийн бүртгэлийн нөөц санг файлаар хуулж хороо, дүүргийн мэдээллийг автоматаар бүртгэх юм.

Тиймээс иргэд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлэх шаардлагагүй. Өнгөрсөн жил цэргийн бүртгэл 95.3 хувьтай байсан. Энэ жил цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утас болон цахимаар холбогдож бүртгэлд хамруулна.

Мөн оршин суух хаяг нь өөрчлөгдсөн хүмүүс тухайн дүүрэгт дахин цэргийн бүртгэл хийлгэх юм. Иргэдийг бүртгэлтэй хаяг, оршин суугаа газраа өөрчилсөн эсэх мэдээллийг солилцоно хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, Дэд хурандаа С.Баярмагнай хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ш.Адьшаа: Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байна 2021-01-13

Л.Цэдэвсүрэн: Цахимаар хичээллэж байгаа бол сургалтын төлбөрийг хөнгөлнө 2021-01-13

Хувиараа хөдөлмөрлөгчдийн 40 хувь нь түрээсийн төлбөрөө хойшлуулжээ 2021-01-13

Хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг ирэх сарын 1-нээс Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ 2021-01-13

Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо 2021-01-13

Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утас, цахимаар холбогдоно 2021-01-13

PCR шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаар цаг авч үйлчлүүлнэ үү 2021-01-13

Нийт нутгийн 20 гаруй хувьд нэн их, 60 шахам хувьд их, 15 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. 2021-01-13

Монголд болсон газар хөдлөлт Сибирийн зургаан бүс нутагт мэдрэгджээ 2021-01-13

АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А визний ангиллаас хассан 2021-01-13

Баян-Өлгий аймагт 3,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2021-01-13