АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А визний ангиллаас хассан
АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А визний ангиллаас хассан талаар тус улсын Дотоод хэргийн яамны цахим хуудас өчигдөр /2021.01.12/ мэдэгджээ. Ингэснээр Монгол Улсын иргэд 2021 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх визээр АНУ-ыг зорих боломжгүй болж байна.
Залилан, хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдох, визний хугацаа хэтрүүлэх, визний холбогдорх журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд тухайн улс орныг жагсаалтаас хасдаг аж. Харин Монгол Улсын иргэдийн хувьд визний хугацаа хэтрүүлсэн зөрчил ихээр илэрсэн тул энэ ангиллаас хасагдаж байна.
Өнгөрсөн жил гэхэд H-2А визээр АНУ-ыг зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлсэн зөрчил гаргажээ. 2018 оны H-2 ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-д Монгол Улс анх багтсан бөгөөд 2019 онд сунгагдсан байв.
ЭХ СУРВАЛЖ: https://www.uscis.gov/news/alerts/dhs-announces-countries-eligible-for-h-2a-and-h-2b-visa-programs
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.