Ханх сумаас 40 км зайд дахин газар хөдлөв
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:10:06 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 40 километрын зайнд 4,8 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим хуудаснаа мэдээлэв.
Үүнийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны 05:32:55 секундэд Ханх сумаас баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны давталт хөдлөлт хэмээн тайлбарлажээ.
Үдшийн 18 цагийн байдлаар тус бүс нутагт 859 газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 магнитудтай газар хөдлөлт 87 удаа байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.