Монгол улсын иргэн БНСУ-д нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Өнөөдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт багтан эх орондоо ирэх гэж байсан Монгол улсын иргэн БНСУ-д нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Бид энэ талаар БНСУ дахь консулын газраас тодруулах гэсэн боловч өнөөөдөр нисэх тусгай үүргийн онгоцон дээр ажиллахаар явжээ.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь 1986 онд төрсөн, эрэгтэй залуухан хүн байсан гэв. Тэрээр өнгөрсөн хугацаанд яаралтай эх орондоо ирэх хүсэлтээ байгаагаа удаа дараа мэдэгдэж, өнөөдрийн тусгай үүргийн онгоцонд багтаад байсан гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.