Сөүлээс бага насны хүүхэдтэй ДОЛООН ГЭР БҮЛ ирлээ

Сөүлээс бага насны хүүхэдтэй ДОЛООН ГЭР БҮЛ ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр (2021.01.15) Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 164 иргэнийг татан авлаа.

ОМ-7302 дугаартай нислэг "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд 20:44 минутанд газардсан бөгөөд "Буянт-Ухаа" боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.

Тусгай үүргийн нислэгээр жирэмсэн 3, бага насны хүүхэдтэй гэр бүл 7, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай 20, ар гэрийн гачигдалтай 94, саатуулах байранд байсан 40 иргэн иржээ. 

Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.