Түрээслэгчид хэвлэлийн бага хурал зарлалаа

Түрээслэгчид хэвлэлийн бага хурал зарлалаа

COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотойгоор түрээслэгчид эдийн засгийн хохирол амсаж байгаа талаар мэдээлэл хийхээр Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл, ажлын байр түрээслэгчдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хүндрэлтэй нөхцөл байдлыг эдийн засгийн харилцаанд оролцогч хэн бүхэн хамтдаа даван туулах, ойлголцох, хуулийн хүрээнд шийдвэрлэх, эрсдлээ хуваалцах ёстой гэж түрээслэгчид үзэж буй аж.

Хэвлэлийн бага хуралд “Супер Рубин” ХХК-ийн захирал Э.Халиун, Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат нар оролцоно. Хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.03.02/ 11:00 цагт Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.