Халуун уураар тээврийн хэрэгслийг ариутгаж байна

Халуун уураар тээврийн хэрэгслийг ариутгаж байна

Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах, ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ-ийн үйл ажиллагаатай Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил танилцлаа.

Тус "ПУНКТ"-ийг “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус” ХК, Мал эмнэлгийн үржлийн газрын 29 ажилтан дөрвөн техник хэрэгсэлтэйгээр “Уураар мананцар үүсгэгч төхөөрөмж”-өөр тоноглон байнгын ажиллагаанд ажиллуулж, орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Энэхүү "ПУНКТ" нь өндөр хэмийн зориулалтын халуун уураар тээврийн хэрэгслийг утах бөгөөд тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнд ямар нэг хор нөлөөгүй. Ингэснээр ачаа тээврээр орж ирж болзошгүй нян бактерыг устгаж байна.
Энэхүү аргыг анх гахайн мялзан өвчний халдварыг тархахаас урьдчилан сэргийлж Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос санаачлан хийж байсан бөгөөд бусад аймгуудыг тус аргачлалыг нэвтрүүлэхийг уриалж байгаа аж. 
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс Монгол Улс руу коронвирусийн халдварыг нэвтрүүлэхгүй байх боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.