БНАСАУ-ын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг батлав

БНАСАУ-ын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг батлав

БНАСАУ-ын Ардын дээд хурлын 14 дэх удаагийн сонгуулийн дөрөвдүгээр чуулган ням гарагт болж, 2021 оны төсөв, улс орны удирдлагад хийх боловсон хүчний халаа сэлгээ болон эдийн засгийн хөгжлийн таван төлөвлөгөөг баталжээ.

Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурлын үеэр удирдагч Ким Жөн Уны дэвшүүлсэн таван жилийн төлөвлөгөөг Ардын дээд хурлын депутатууд санал нэгтэй дэмжлээ гэж БНАСАУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна.

БНАСАУ-ын Ерөнхий сайд Ким Док Хун чуулганы үеэр үг хэлэхдээ өмнөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад "ноцтой алдаа" гарсныг цохон тэмдэглээд, одоо “үг дуугүй биелүүлэх шаардлагатай хүнд даалгавруудтай” тулгарч байгааг онцлон дурджээ.

Түүний хэлснээр, шинэ таван жилийн төлөвлөгөөнд коронавирусний цар тахал болон АНУ-ын хориг арга хэмжээг үл харгалзан өөрсдийн хүчин чадалд тулгуурлан "хий, эсвэл үх" уриан дор эдийн засгийн хөгжлийг хурдасгахаар тусгасан байна. Тодруулбал, төмөрлөг, химийн аж үйлдвэрүүд, машин угсрах болон усан онгоцны үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон загас агнуурын аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Пёньянд 50 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөжээ.

Ардын дээд хурлын депутатууд мөн сайд нарын танхимд хийх халаа сэлгээг баталж, зургаан шадар сайдыг, түүнчлэн Улсын төлөвлөлтийн хорооны дарга болон Ерөнхий прокурорыг шинээр томилохоор болсон байна.

БНАСАУ-ын шинэ төсвийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 1.1 хувиар өссөн гэж мэдээлж байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулах зардлыг 2.5 хувь, боловсролын салбарынхыг 3.5 хувиар нэмэгдүүлжээ. Батлан ​​хамгаалах салбарын зардал өөрчлөгдөөгүй бөгөөд 15.9 хувь байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Samsung Electronics” компани пүрэв гарагт “S21 Ultra” гэсэн ухаалаг гар утасныхаа гурван шинэ загварыг танилцууллаа 2021-01-15

“LG Uplus” 2G сүлжээг үйлчилгээнээсээ хална 2021-01-15

“Kia” 2027 он гэхэд долоон шинэ цахилгаан автомашин танилцуулна 2021-01-15

БНСУ-ын Гёнги аймаг гадаад иргэдээ ч тэтгэлэгт хамрагдуулна. 2021-01-17

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 389-өөр нэмэгдэж нийт 72,729-д хүрэв. 2021-01-18

БНАСАУ-ын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг батлав 2021-01-18

БНСУ-ын “Samsung” корпорацын өв залгамжлагчид 2.6 жил хорих ял оноов 2021-01-18

БНСУ-д шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 18.8 сая шувууг устгалаа 2021-01-18

БНСУ Ж.Байдены засаг захиргаатай нягт хамтран ажиллахыг зорьж байна 2021-01-20

БНСУ өндөгний импортын татварыг тэглэнэ 2021-01-20

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 401-ээр нэмэгдэж нийт 73918-д хүрэв. 2021-01-21