“LG Uplus” 2G сүлжээг үйлчилгээнээсээ хална
БНСУ-ын “LG Uplus” үүрэн холбооны оператор компани энэ оны зургаадугаар сарын сүүлээс “2G” сүлжээг үйлчилгээнээсээ хална гэдгээ өнөөдөр мэдэгджээ.
БНСУ-ын утасгүй сүлжээний хамгийн том компани болох “SK Telecom” өнгөрсөн оны долоодугаар сараас “2G” сүлжээг халсан бол тус компанийн өрсөлдөгч “KT” 2012 онд ийм шийдвэр гаргасан байна.
“Сүүлийн жилүүдэд “5G” гэх мэт шинэ үеийн сүлжээ нэвтэрснээр эхэн үеийн сүлжээг хэрэглэгчдийн тоо ихээхэн буурах болсон” гэж “LG Uplus” мэдээлжээ.
БНСУ-ын Мэдээлэл, харилцааны технологийн яамны мэдээллээр, 2020 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар “LG Uplus”-ийн “2G” сүлжээг 374 мянган хүн ашиглаж байсан нь нийт хэрэглэгчийн /14.8 сая/ 2.5 хувьтай тэнцэх үзүүлэлт ажээ.
“Бид “2G” сүлжээг үйлчилгээнээс хассанаар 2.5 сая хэрэглэгчтэй “5G” сүлжээгээ сайжруулахад түлхүү анхаарна” гэж “LG Uplus” мэдэгдсэн байна. БНСУ-д “2G” сүлжээг 1996 онд анх нэвтрүүлж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.