Харилцаа холбоо, мэдээллийн технологий нэр томьёоны толь бичигтэй боллоо
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Бүх нийтийн үүргийн сан, ШУТИС, МУИС хамтран Харилцаа холбоо, мэдээллийн технологийн нэр томьёоны толь бичиг гаргалаа.
Салбарын нэр томьёоны толь бичигтэй болсноор мэргэжлийн үг хэллэг, нэр томьёог өөр, өөрөөр орчуулах, хоёрдмол салаа утгаар тайлбарлах, хэрэглэх нь багасаж, хүн хооронд зөв ойлголт бий болгох ач холбогдолтой юм.
Мэргэжлийн үгийн орчуулга нь улс орнуудын хөгжил, соёлын ялгаа, сэтгэлгээний онцлог, мэдээллийн агуулгаас хамааран тухайн үгийг утга нь дүйсэн ганц үгээр орчуулахад бэрхшээлтэй байдаг.
Иймд мэргэжлийн нэр томьёо, үг хэллэгийг монгол хэл рүү зөв орчуулах, тохирсон нэр томьёог оноохдоо олон улсад түгээмэл хэрэглэж хэвшсэн нэр томьёог тэр чигээр нь хэвшүүлбэл бусад орны мэргэжлийн хүнтэй харилцахад дөхөм байлгах үүднээс англи үгийг галигласан ч монгол хүний сэтгэл оюунд буухад ойр байлгах мөн эх хэлний зүй тогтолыг эвдэхгүйн тулд аль болох монгол орчуулгыг нэмжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.