Тусгаарлах байранд тусгаарлагдсан ойрын хавьтлаас төлбөр авахгүй
Тусгаарлах байранд тусгаарлагдсан ойрын хавьтлаас төлбөр авахгүй. Зардлыг улсаас гаргаж байгаа аж.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа. Халдварыг цааш алдахгүйн тулд ойрын хавьтал болсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана. Ажиглан тусгаарлах байранд 7 хоног тусгаарлаад 2 удаагийн давтан шинжилгээ сөрөг гарвал гэрт нь 7 хоног тусгаарлах шийдвэрийн дагуу явж байгаа. Ажиглан тусгаарлах байранд халдварт өвчний халдвар судлалын заалтаар тусгаарлаж халдвар авсан эсэхийг хянаж байгаа учир төлбөр авахгүй” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.