"Өргөө" амаржих газрынхан цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсэв

"Өргөө" амаржих газрынхан цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсэв

Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олон хариуцлагагүй алдаа гаргасандаа амаржсан эх, нярай, түүний гэр бүлийнхнээс уучлал хүсэж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Түүнийг бүрэн эхээр нь толилуулж байна.

“COVID-19” халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж байгаа өнөөгийн нөхцөл байдалд амаржих газрын хамт олон нярай биетэй эх, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн өртөмхий эрсдэлт бүлгийн үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж, халдвар хамгааллын дэглэмийг журам зааврын дагуу чанд сахин эх нярайн эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байна.

2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болох гэр бүлийн хүнээс яаралтай шинжилгээ авах үүргийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу ПГУ шинжилгээ авахад тухайн эхэд “COVID-19” халдвар илэрч батлагдсан. Иймээс ХӨСҮТ-өөс өгсөн зааврын дагуу амаржих газарт хөл хорио тогтоож, тусгаарлах арга хэмжээг яаралтай авч эхлэхийн зэрэгцээ эх, нярайн биеийн байдал ХӨСҮТ рүү тээвэрлэхэд харшлах зүйл байгаагүй учир тус төвийн багт эх нярайг хүлээлгэн өгсөн.

Тухайн өдөр манай амаржих газарт төрсөн болон төрөх гэж хэвтэж байгаа 180 жирэмсэн ээж, эх нярайн хамт хэвтэн үйлчлүүлж байсан. Тэдний аюулгүй байдлыг хангахын тулд бид бүрэн бүрэлдэхүүнээрээ зохион байгуулалтад орж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байх хугацаанд, бусад ээжээс яаралтай тусгаарлан шилжүүлэх үүднээс ХӨСҮТ-ийн тандалтын албаныханд эхийг хүлээлгэн өгөхдөө эх баригч хариуцлагагүй алдаа гаргасанд төрсөн эх, нярай, түүний гэр бүлийнхнээс Өргөө амаржих газрын хамт олон гүнээ уучлал хүсэж байна.

Амаржих газрын бие бүрэлдэхүүн бид цаашид улам анхаарч хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлж байна” хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “Онпүүм” ХХК-иас 50 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт хандивлав 2021-01-20

ЗГ: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2021-01-20

Засгийн газрын хуралдаан болж, дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулахаар боллоо. 2021-01-20

Монгол Улсын анхны гарал үүслийн гэрчилгээг олголоо 2021-01-20

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний хагас шигшээ шат өндөрлөлөө 2021-01-20

"Өргөө" амаржих газрынхан цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсэв 2021-01-20

Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах хуулийн төслийг өргөн барилаа 2021-01-20

173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ 2021-01-20

ШУУРХАЙ: Ерөнхий сайд шийдвэрээ 19.00 цагт олон нийтэд зарлана 2021-01-20

Хүний эрх зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохыг иргэд шаардлаа 2021-01-20

УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүлэв 2021-01-20