Засгийн газрын хуралдаан болж, дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулахаар боллоо.

Засгийн газрын хуралдаан болж, дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулахаар боллоо.

Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болж, дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулахаар боллоо.

Энэ хичээлийн жилд нийт сургуулийн 59 хувь нь сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа бол 20 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр, үлдсэн нь халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн гэсэн холимог байдлаар үйлчилж байна.

"Үдийн цай" хөтөлбөр болон дотуур байрны хүүхдийн хоолыг 1,200 гаруй тогооч, 400 гаруй туслах тогооч бэлтгэдэг бөгөөд 350 тогоочийг мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлжээ. Хоолны газрыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, түрээсийн үйлчилгээгээр "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиудын түрээсийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох зэргийг үе шаттай шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна.

Улсын хэмжээнд 840 сургуульд 680 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагийн 360 орчим мянга нь 1-5 дугаар ангийнх. Сургуулийн байршил, өмчийн хэлбэр, өрхийн орлого, эрүүл мэнд, иргэншлийн ялгаатай байдал зэргээс үл хамааран бага ангийн бүх сурагч "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Т.Ганболд: Хууль бол эрх мэдэлтнүүдийг хамгаалдаг хэрэгсэл биш 2021-01-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна 2021-01-20

ЗГ: "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна 2021-01-20

БНСУ-ын “Онпүүм” ХХК-иас 50 сая төгрөгийн үнэ бүхий амны хаалт хандивлав 2021-01-20

ЗГ: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2021-01-20

Засгийн газрын хуралдаан болж, дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулахаар боллоо. 2021-01-20

Монгол Улсын анхны гарал үүслийн гэрчилгээг олголоо 2021-01-20

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээний хагас шигшээ шат өндөрлөлөө 2021-01-20

"Өргөө" амаржих газрынхан цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсэв 2021-01-20

Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах хуулийн төслийг өргөн барилаа 2021-01-20

173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ 2021-01-20