Жэк Ма 2020 оны 10 дугаар сараас хойш анх удаа олны өмнө гарчээ

Жэк Ма 2020 оны 10 дугаар сараас хойш анх удаа олны өмнө гарчээ

Дэлхийд тэргүүлэгч цахим худалдааны компани болох “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма (Хятад нэр нь Ма Юнь) өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш анх удаа интернэтээр олны өмнө гарсан тухай "Ханъе куайбао", "Тяньму синьвэнь"  зэрэг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.

Жэк Ма улс орныхоо янз бүрийн бүс нутгийн хөдөө орон нутгийн 100 багштай видео холболтоор ярилцсан байна. Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 20-нд тохиож байгаа Бурхан багшийн гэгээрлийн хутгийг олсон өдөр буюу Лаба баярыг тохиолдуулан багш нартай холбогдож ярилцжээ. 2015 оноос хойш жил бүрийн энэ өдөр Жэк Ма өмнөд нутгийн Хайнань мужийн хөдөө орон нутгийн багш нартай уулзаж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулж ирсэн байна. Энэ жилийн арга хэмжээг “COVID-19” цар тахлын улмаас онлайн хэлбэрт шилжүүлжээ. 

Дээрх мэдээллийн дараа “Alibaba” компанийн хувьцаа Хонконгийн бирж дээр 9 гаруй хувиар өсөж, 267 хонконг доллартой тэнцсэн байна. 

Жэк Ма өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээс хойш олон нийтийн өмнө гараагүй  юм. Үүнтэй холбогдуулан түүнийг алга болсон гэх цуу яриа олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард Шанхай хотод болсон арга хэмжээнд үг хэлэхдээ улсынхаа өндөр технологийн салбарыг зохицуулах журмыг ихээхэн шүүмжилсэн юм.

Өнгөрсөн оны сүүлчээр “Alibaba” группийн дижитал санхүүгийн компани болох “Ant Group”- ийн хувьцааг Шанхай, Хонконгийн биржүүд дээр байршуулах гэж байсан боловч Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооноос "санхүүгийн болон техникийн хяналтын нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан" хувьцаа гаргах үйл явцыг түр зогсоосон билээ. Үүнээс гадна, Хятадын Зах зээлийн хяналтын газар “Alibaba” компани монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгана гэдгээ өнгөрсөн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ангела Меркель: Чанга хөл хориогоо хоёрдугаар сарын 14 хүртэл сунгалаа 2021-01-20

Доналд Трамп төрийн тэргүүний хувиар сүүлийн удаа ард түмэндээ хандан үг хэлэв. 2021-01-20

Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хассан тогтоолыг нийтэлжээ 2021-01-20

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 96 сая 500 мянгыг давлаа 2021-01-20

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно. 2021-01-20

Жэк Ма 2020 оны 10 дугаар сараас хойш анх удаа олны өмнө гарчээ 2021-01-20

 АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг сүүлийн удаа орхин явлаа. 2021-01-20

ШУУД: АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жой Байдены тангараг өргөх ёслол. 2021-01-21

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөлөө. 2021-01-21

Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигуудыг цуцаллаа. 2021-01-21

Их Британид тархсан коронавирусний хувилбараар халдварласан анхны тохиолдол Бээжин хотод бүртгэгдсэн 2021-01-21