АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөлөө.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөлөө.
Тэрбээр уламжлал ёсоор библи судар дээр зүүн гараа тавиад “Бага Жозеф Робинет Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!" гэж хэллээ.
“Миний талархлыг хүлээж авна уу, ноён ерөнхийлөгч өө” хэмээн түүний тангараг өргөх ёслолыг удирдсан АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон Робертс мэдэгдсэн байна.
Ж.Байден гэр бүлд нь 127 жилийн турш хадгалагдан ирсэн библи дээр гараа тавин тангараг өргөсөн байна.
Тангараг өргөх ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, бага Жорж Буш, Барак Обама, Дэд Ерөнхийлөгч асан Майкл Пенс нар хүрэлцэн иржээ. Уламжлалыг зөрчиж Доналд Трамп ёслолд оролцоогүй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.