Маргааш Сайд нарын огцрох өргөдлийг шийдвэрлэнэ
Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэдийн эсэргүүцлийг хүлээн авч, ажлын хариуцлага хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгч буйгаа өнөөдөр мэдэгдсэн.
Сайд нарын хүсэлтийг Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа гарын үсэг зурах юм байна. Мөн ажил хариуцсан дарга нарт ч хариуцлага хүлээлгэж байгаа аж.
Халдварын нөхцөл байдал Улаанбаатар хотод хүнд байгаа үеийг харгалзаж жагсаал цуглаанаа зогсоож гэртээ байхыг Засгийн газраас хүслээ. Түүнчлэн бусдыг эрсдэлтэй зүйлд уриалахгүй байх, улс төрийн болон нийгмийн эмх замбараагүй байдалд турхирахгүй байхыг уриалсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.