НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг чөлөөлнө

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг чөлөөлнө

Төрөөд хэдхэн цаг болж байсан эмэгтэй коронавирусний халдвар авсан нь өчигдөр батлагдаж, ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Ингэхдээ түүнийг халад, углааштай гадагш авч гарсан нь олон нийтийн дургүйг хүргэсэн билээ.

Хүн бүр сошиал хаягаараа дамжуулж дургүйцлээ илэрхийлж, албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж давалгаалсан бол энэхүү давалгаа нь өнөөдөр жагсаал болж хувирсан. Уг жагсаалд нүцгэн, халадтай оролцож буй иргэд цөөнгүй бий.

Тэд УОК-ын гишүүдийг хариуцлага хүлээтэл энэхүү жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд дөнгөж сая /2021.01.20/ 19:00 цагт Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.  

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дөнгөж сая захирамж гаргаж, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Мөн. "Өргөө" амаржих газрын  дарга Г.Баясгаланг хариуцлага хүлээлгэн ажлаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: https://news.zindaa.mn/3kew

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.