Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох санал гаргажээ

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох санал гаргажээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.01.21/ өглөө болсон. Хуралдаанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал хөндөгджээ. Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. 

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өчигдөр /2021.01.20/ үдээс хойш шуурхай хурал зарласан. Хуралдаанд цар тахлын үед үүрэг хүлээж ажиллаж байгаа бүх шатны албан тушаалтнууд оролцсон билээ.

Төрөөд хэдхэн цаг болж байсан эмэгтэй коронавирусний  халдвар авсан нь батлагдсан тул ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Ингэхдээ түүнийг халад, углааштай гадагш авч гарсан нь олон нийтийн дургүйг хүргэсэн билээ. Хүн бүр сошиал хаягаараа дамжуулж дургүйцлээ илэрхийлж, албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж давалгаалсан бол энэхүү давалгаа нь өнөөдөр жагсаал болж хувирсан. Уг жагсаалд нүцгэн, халадтай оролцож буй иргэд цөөнгүй бий. Тэд УОК-ын гишүүдийг хариуцлага хүлээтэл энэхүү жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуурхай хурал зарлаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Тэгвэл хоёр сайдынхаа өргөдлийг өнөөдөр өглөөний ээлжит бус хурлаар хэлэлцээд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулжээ. 

Эх сурвалж:https://news.zindaa.mn/3kfg

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.