Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг дэмжжээ.

Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг дэмжжээ.

Цар тахлын үеийн эгзэгтэй энэ цаг мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал хөндөгдөж байна. Нэгэнт Засгийн газрын тэргүүн танхимаараа огцрох саналыг гаргасан гэх тул эрх баригч намын Удирдах зөвлөл асуудлыг шийдвэрлэхээр хуралдаж эхлэх нь хууль юм. Өөрөөр хэлбэл, эл асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, дөнгөж сая Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг дэмжжээ.  

Үүний эхлэл нь өчигдөр /2021.01.21/ төв талбайд болсон иргэдийн тайван жагсаал. Бүтэн өдрийн тайван жагсаалыг аль нэгэн нам, хэн нэгэн улстөрч, иргэний нийгэм зохион байгуулаагүй гэдгийг ОНЦОЛЖ байна. Зөвхөн иргэд сайн дураараа, төрийн алдаатай шийдвэр, цар тахлын үед ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын хариуцлагагүй үйлдлийг шүүмжилж, эсэргүүцэн жагссан билээ. 

Эндээс улс төрийн нөлөөгүй, улстөрчийн гар хөл ороогүй энгийн номхон иргэдийн эрх тэгш байдал, хүний эрх, ёс зүйг шаардсан тайван жагсаал хэр богино хугацаанд хэрхэн үр дүнд хүрдгийн жишээг харж болно. Нөгөө талаараа хариуцлага алдсан Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө цаг хугацаа алдалгүй, хэн нэгнийг "зовоох"-гүй Засгийн газрын тэргүүндээ өгсөн нь улс төрийн шинэ соёл, жишиг яах аргагүй мөн билээ. 

Тэгээд ч У.Хүрэлсүхийн Засгийн газар анх байгуулагдахдаа л "Бүх шатанд хариуцлага, шударга ёсыг бэхжлүүлнэ" гэж амлаж байсан. Тэдний ярьж, хэлж байсан үг өнөөдөр улс төрд шинэ соёл, жишгийг авч ирж У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр сайддаа хариуцлага тооцоод өнгөрөх бус бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа үүрч, огцрох ёстой гэж үзжээ.

Харин Улсын Онцгой комиссыг огцрохыг, хүний эрхийг хангаж ажиллахыг шаардсан өчигдрийн төв талбайн тайван жагсаалыг ашиглаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үндсээр нь авч хаяхыг санаархагчид олон байлаа. Тэдний нэг нь, ганхаж байгаа суурийг үндсээр нь авч хаях тоглолтыг хөшигний цаана өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл зохион байгуулахыг оролдсон гэж жагсаалд оролцсон олон ярьж байх юм. Тиймдээ УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй "гар хөл"-өө төв талбайн зүг жим гартал явуулсан байхыг ч үгүйсгэхгүй. 

Гэхдээ тэр бүхнээс илүү иргэд ямар нэгэн улс төр, улстөрчийн нөлөөнд жагсаагүй гэх ганцхан үнэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрий зарчмаа дагаж, ганц хоёр хүнээр бус танхимаараа хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэхэд хүргэсэн байж таарна.  

Эх сурвалж: https://news.zindaa.mn/3kfm

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Матарынхан хүсвэл уулыг нурааж, усыг эргүүлж чадна. 2021-01-21

Хуулийн дагуу Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргана 2021-01-21

Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү 2021-01-21

PCR шинжилгээгээр 16 хүнд коронавирусний халдвар илэрчээ. 2021-01-21

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох санал гаргажээ 2021-01-21

Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг дэмжжээ. 2021-01-21

Коронавирусний халдвартай 21 ээж өнгөрсөн онд амаржжээ 2021-01-21

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2021-01-21

Хүүхдийн төлөө санг сэргээх асуудлаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2021-01-21

У.Хүрэлсүх: Хамтарч ажилласан Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд уриалан санхүүжүүлсэн. 2021-01-21

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хурал зарлалаа 2021-01-21