БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 346-аар нэмэгдэж нийт 74262-д хүрэв

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 01 дүгээр сарын 22-ны 00.00 цагийн байдлаар 346-аар нэмэгдэж нийт 74262-д хүрэв. Шинээр илэрсэн 346 тохиолдлын 32 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 61415 (+569) иргэн эдгэрсэн бол 1328 (+12) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 5,282,224 (+44618) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,074,830 (+52210) иргэний хариу сөрөг гарч 133,132 (-7938) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 11,519 (-235) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.