БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 437-оор нэмэгдэж нийт 75,521-д хүрэв.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 01 дүгээр сарын 25-ны 00.00 цагийн байдлаар 437-оор нэмэгдэж нийт 75,521-д хүрэв.
Шинээр илэрсэн 437 тохиолдлын 32 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 62,956 (+426) иргэн эдгэрсэн бол 1,360 (+11) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 5,376,086 (+21,737) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,166,016 (+22,516) иргэний хариу сөрөг гарч 134,549 (-1,216) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 11,205 (-0) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.