Улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчид 89.5 хувиар багасжээ
Манай улсын хилээр 2020 онд 1 316.1 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхоос 4.8 (78.4 хувь) саяар багасжээ.
Манай улсын хилээр 2020 онд 673.8 мянган зорчигч орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 26.3 хувь нь Гашуун сухайт, 23.0 хувь нь Замын-Yүд, 16.4 хувь нь Шивээхүрэн, 14.6 хувь нь Буянт-Ухаа, 7.7 хувь нь Алтанбулаг, 12.0 хувь нь бусад боомтоор оржээ.
Улсын хилээр орсон зорчигчдын 606.8 (90.1 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 66.9 (9.9 хувь) мянга нь гадаад улсын иргэд аж. Хилээр орсон гадаадын зорчигчид 570.0 мянга буюу 89.5 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг 2020 оны 2 дугаар сарын 1-нээс хааж эхэлсэн. Өнгөрсөн 10 дугаар сард Монгол Улсын 3 531 иргэн тусгай үүргийн нислэгээр, 57 иргэн авто зам, төмөр замын боомтоор, 11 дүгээр сард 605 иргэн тусгай үүргийн нислэгээр, 10 иргэн авто зам, төмөр замын боомтоор, 12-р сард 541 иргэн тусгай үүргийн нислэгээр, 41 иргэн авто зам, төмөр замын боомтоор иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.