PCR шинжилгээгээр 8 хүнд коронавирусний халдвар илэрчээ
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 21-нд хийсэн PCR шинжилгээгээр 8 хүнд коронавирусний халдвар илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 546 хүнд шинжилгээ хийсэн байна.
Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэд хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотгов.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1592 болжээ. Үүнээс 1097 хүн эдгэрээд байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой ортой эмнэлэгт коронавируст халдвартай 483 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 51 хүн эдгэрч гэртээ гарчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.