Энэтхэгийн вакцины үйлдвэрт гарсан түймрийн улмаас таван хүн амиа алджээ

Энэтхэгийн вакцины үйлдвэрт гарсан түймрийн улмаас таван хүн амиа алджээ

Дэлхийн вакцины хамгийн том үйлдвэрлэгч “Serum” хүрээлэнгийн баригдаж байсан барилгад түймэр гарсны улмаас таван хүн амиа алджээ.

Энэтхэгийн баруун нутгийн Пуна хот дахь барилгад пүрэв гаргийн үдэд түймэр гарсан бөгөөд шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байна. Түймрийг пүрэв гаргийн орой унтраасан боловч таван хүн амиа алдсаныг Пуна хотын дарга мэдээлжээ.

“Бид амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэлэл илэрхийлж байна” гэж “Serum” хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пунавалла “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн вакцины үйлдвэрлэл хэвийн үргэлжилнэ гэдгийг мэдээлсэн байна.

Энэтхэгт “Covishield” хэмээн нэрлэж байгаа Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн вакцин нь Энэтхэгийн Засгийн газраас вакцинжуулалтын хөтөлбөртөө ашиглахыг зөвшөөрсөн хоёр вакцины нэг юм.

“COVID-19”-ийн хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалтыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн Энэтхэг наймдугаар сарын эхэн гэхэд 300 сая хүнийг дархлаажуулахыг зорьж байна.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Энэтхэгт 10.6 сая гаруй хүн халдвар авч, 153 мянга орчим хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жозеф Байдены тангараг өргөх ёслолд Тайванийн төлөөлөгч Сяо Биким оролцсон байна. 2021-01-21

Роналду албан ёсны тоглолтуудад хийсэн гоолын тоогоор дээд амжилт эвджээ. 2021-01-21

АНУ Цагаачдыг албадан гаргах хугацааг түр зогсоожээ 2021-01-21

Японы экспорт сүүлийн 11 жилд байгаагүйгээр буурчээ 2021-01-21

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес Оросын "Спутник V" вакцины эхний тунг хийлгэсэн 2021-01-22

Энэтхэгийн вакцины үйлдвэрт гарсан түймрийн улмаас таван хүн амиа алджээ 2021-01-22

Японы Засгийн газар олимпын наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрт хүрчээ 2021-01-22

АНЭУ "Спутник V" вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ 2021-01-22

Шведэд 542 952 хүн коронавирусний халдвар авч, 10 921 хүн нас баржээ. 2021-01-22

“AstraZeneca” вакциныхаа нийлүүлэлтийг бууруулж байгаагаа мэдэгджээ 2021-01-23

Иран улсын эрх баригчид “Bitcoin” криптовалютыг буруутгажээ. 2021-01-23