Шведэд 542 952 хүн коронавирусний халдвар авч, 10 921 хүн нас баржээ.
Коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор тогтоосон хязгаарлалтын арга хэмжээгээ Шведийн Засгийн газар хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан тухай тус улсын Ерөнхий сайд Стефан Лёвен мэдэгдсэн байна.
Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсан хэдий ч "хүмүүсийн амь насыг аврах" шаардлагатай байгааг тэрбээр хэлжээ. Спортын төвүүд, усан бассейн, музейг хаах зэрэг өмнөх хязгаарлалт дээр 20:00 цагаас хойш ресторан, бааранд согтууруулах ундаа зарахыг хориглох шийдвэрийг нэмж оруулсан байна.
“COVID-19”-ийн өвчлөл буурч байгаа зарим бүс нутагт дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зайны сургалтад шилжүүлсэн ахлах ангийн сурагчдыг сургуулийн захиргаа зөвшөөрсөн тохиолдолд сургууль дээрээ очихыг зөвшөөрчээ. Түүнчлэн хаврын улирал дуустал нийтийн тээврийн хэрэгсэл дотор амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Шведэд 542 952 хүн коронавирусний халдвар авч, 10 921 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.