Гадаадад байгаа иргэдийг татах ажлыг шуурхай зохион байгуулах хуулийн төслийг дэмжив

Гадаадад байгаа иргэдийг татах ажлыг шуурхай зохион байгуулах хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Уг хуулийн төсөлд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцаж ирэхэд үүсэж байгаа хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан иргэдийг цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна. Мөн коронавирусээр халдварласан, халдварласан байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг уг хуулийн үйлчлэлд хамааруулах талаар тусгажээ. Түүнчлэн бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын сургалтын төлбөрийн асуудлыг өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх, цар тахлын үед иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, гадаад улс орнуудаас өгч байгаа хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийн зарцуулалтыг ил тод тайлагнах зохицуулал тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар коронавирусний халдвараас сэргийлэх явцад хүний эрхийг зөрчсөн хэд хэдэн асуудал гарч байгааг онцлов. Тухайлбал, иргэн Д-г зочид буудал орсныг зарлаж, дөнгөж амаржсан ээжийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ алдаа гаргасан зэргийг иш татсан юм. Улмаар уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд М.Оюунчимэг, Х.Булгантуяа зэрэг УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн ижил төстэй хэд хэдэн хуулийн төсөл байгааг дурдаад, нэгтгэн хэлэлцүүлэх нь зөв хэмээв.

Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ховд аймгаас халдвартай иргэнийг тусгай нислэгээр ХӨСҮТ-д авчирна 2021-01-27

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий сайдаар томилогдоно 2021-01-27

Халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт шалгалт үргэлжилж байна 2021-01-27

PCR шинжилгээгээр 11 хүнээс коронавирус илэрсэн 2021-01-27

Хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь гарлаа 2021-01-27

Гадаадад байгаа иргэдийг татах ажлыг шуурхай зохион байгуулах хуулийн төслийг дэмжив 2021-01-27

Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэнэ 2021-01-27

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайдтай уулзав. 2021-01-27

Ахлагч Г.Бямбахорол, байлдагч Г.Бат-Эрдэнэ нар хүний амь аварчээ 2021-01-27

Нийслэлийн хэмжээнд нийт 639 801 хүн шинжилгээнд хамрагдаад байна 2021-01-27

Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа албан бичгээр хүргүүллээ 2021-01-27