Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа албан бичгээр хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа албан бичгээр хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаадад байгаа иргэдийг татах ажлыг шуурхай зохион байгуулах хуулийн төслийг дэмжив 2021-01-27

Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэнэ 2021-01-27

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Эрхт Элчин сайдтай уулзав. 2021-01-27

Ахлагч Г.Бямбахорол, байлдагч Г.Бат-Эрдэнэ нар хүний амь аварчээ 2021-01-27

Нийслэлийн хэмжээнд нийт 639 801 хүн шинжилгээнд хамрагдаад байна 2021-01-27

Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа албан бичгээр хүргүүллээ 2021-01-27

У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн хуралдаанаа хийлээ 2021-01-27

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо 2021-01-27

Засгийн газрын ХМХХ-ийн даргаар Ц.Ганзориг улиран ажиллах болжээ 2021-01-27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа 2021-01-27

Тусгай үүргийн нислэгт хамрагдах ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021-01-27