БНСУ-д ковид19-ын вакцин тарих ерөнхий төлөвлөгөө гарчээ.
Дараа сараас улсын төв эмнэлэгт байршуулж буй урьдчилан сэргийлэх тарилгын төвд коронагийн вакцин тариж эхлэх бөгөөд хамгийн эхлэж коронатай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгийн ажилтануудад вакцин тарих юм байна.
Мөн нийслэлийн эргэн тойрны эмнэлэгийн ажилчдаас эхлэн тариулж эхлээд түүний дараа Чүнчон Хунам Ёнгнам зэрэг бүсүүдэд тарилгын төв байршуулна.
1-р улиралд эмнэлгийн ажилчид болох 50,000 хүн вакцинд хамрагдана.
3 сарын дунд хавиас хүнд өвчтөн ихээр үйлчлүүлдэг том эмнэлэгийн ажилчид болон 119 түргэн тусламжынхан, ковид19-ын ажлын хэсгийнхэн коронагийн вакцинд хамрагдана.
5 сараас эхлээд тариулах хүмүүсийн хүрээ өргөжиж, өндөр настанууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийнхөн, 65 наснаас дээш насны бүх иргэдийг оролцуулаад нийт 8,500,000 хүн тариулах боломжтой болно.
18 наснаас дээш архаг өвчинтэй хүмүүс, цэрэг цагдаа, боловсролын салбарын ажилчид 3-р улиралд захиалсанаараа тариулах боломжтой болно.
Солонгосын засгийн газар 9 сард багтаагаад эхний удаагийн тарилгыг хийж дуусган, 11 сардаа багтаагаад олон нийтийн дархлааг үүсгэх зорилготой ажиллах ажээ.
Дашрамд дурьдахад, БНСУ-д оршин сууж байгаа гадаад иргэд ч ялгаагүй Ковид19-ын вакциныг үнэ төлбөргүй тариулах боломжтой гэж 18-нд мэдээлж байсан билээ.
Мэдээллийг Ж.Нармандах, 2021.01.29.
Эх сурвалж: KBS.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.