Хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэн, саналаа Засгийн газарт хүргүүлнэ.
Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналаа Улсын Онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн.
Улмаар Улсын Онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас эхлэн хуралдаж байна.
Тус хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох талаарх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, сар шинийн өдрүүдэд хэт бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс хөл хорио тогтоох гэж буй бөгөөд ингэхдээ хэсэгчилсэн байдлаар тогтоохоор төлөвлөж байгаа ажээ.
Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж буй бөгөөд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэн, саналаа Засгийн газарт хүргүүлнэ.
Харин Засгийн газар маргаашийн ээлжит хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх юм.
Нийслэлд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрч, дотоодын халдварын тохиолдол 1,323 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.