УОК: Хөл хориог 14 хоногоор тогтоох асуудлаар 18:00 цагт хуралдана

УОК: Хөл хориог 14 хоногоор тогтоох асуудлаар 18:00 цагт хуралдана

Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналаа Улсын Онцгой комисст албан ёсоор хүргүүллээ. 

Улмаар Улсын Онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас шуурхай хуралдаан зарлаад байна. Хуралдаанаар хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Харин хуралдаанаас гаргасан шийдвэрийг маргааш /2021.02.03/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм. Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 08:00 цагт Төрийн ордонд товлоод байна.

Нийслэлд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрч, дотоодын халдварын тохиолдол 1,323 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.