Сайд Б.Батцэцэг ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Сайд Б.Батцэцэг ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт илгээсэн баярын илгээлтийг уламжлав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар, түүний дотор энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх, оны хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал зэрэг асуудлаар  санал солилцов.

Элчин сайд И.К.Азизов Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагчийн хувиар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн санаачилгыг гартаа аваарай 2021-02-04

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад хүнс, тэжээлийн тусламж гардуулав 2021-02-04

Хатуу хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 2021-02-04

Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, сэргээх цогц төлөвлөгөө боловсруулна 2021-02-04

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-04

Сайд Б.Батцэцэг ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-04

ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуваарийг хойшлуулахаар шийдвэрлэлээ. 2021-02-04

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ 2021-02-04

Орос, Монголын эрдэмтэд хамтран цоохор ирвэсийн тархац нутгийг судална 2021-02-04

Хөл хорионы үед дараах 10 төрлийн байгууллага ажиллана 2021-02-04

НҮБ-ын Хүн амын сангаас амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгөв 2021-02-04