ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуваарийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг  нэмэгдүүлэх хуваарийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хоёрдугаар хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг  нэмэгдүүлэх хуваарийг хойшлуулахаар шийдвэрлэлээ. 

Учир нь, Хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн баталсан. Үүнд, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааг бусад үйл ажиллагаатай хавсран эрхэлж буй ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг энэ сарын 10-ны дотор Улаанбаатар хотод 1.9 тэрбум төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 475.0 сая төгрөг, бусад аймаг, сумдад 145.0 сая төгрөгт хүргэхийг үүрэг болгосон. Харин банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагааг дагнан эрхэлж буй ББСБ-ууд мөн өдрийн дотор нийслэлд 300.0 сая төгрөг, аймаг, сумдад 200.0 сая төгрөгт хүргэхээр заасан. 

Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж буюу коронавирус /КОВИД-19/-т халдварт цар тахлын улмаас манай улсын санхүү, эдийн засгийн салбарт хүндрэл үүсч, эдгээр байгууллагын зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлт удааширч, салбарын үйл ажиллагаа доголдохын зэрэгцээ дээрх байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байдал үүссэн. 

Иймээс Хорооны ээлжит хоёрдугаар хуралдаанаар 2019 оны 441 дүгээр тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 26 дугаар тогтоолыг хэлэлцээд, дээрх байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар ийнхүү шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: СЗХ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад хүнс, тэжээлийн тусламж гардуулав 2021-02-04

Хатуу хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 2021-02-04

Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, сэргээх цогц төлөвлөгөө боловсруулна 2021-02-04

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-04

Сайд Б.Батцэцэг ОХУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав 2021-02-04

ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуваарийг хойшлуулахаар шийдвэрлэлээ. 2021-02-04

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ 2021-02-04

Орос, Монголын эрдэмтэд хамтран цоохор ирвэсийн тархац нутгийг судална 2021-02-04

Хөл хорионы үед дараах 10 төрлийн байгууллага ажиллана 2021-02-04

НҮБ-ын Хүн амын сангаас амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгөв 2021-02-04

PCR шинжилгээгээр 31 хүнээс коронавирус илэрчээ. 2021-02-04