Хятадад коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2981 болжээ

Хятадад коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2981 болжээ

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 80 270-д хүрч, 2981 хүн нас барсан бол 49 856 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлэв.


Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д халдварын 119 тохиолдол шинээр илэрч, 2652 хүн эмнэлгээс гарсан бол 38 хүн нас барж /37 нь Хубэй мужид/, 143 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.


Халдварын голомт болох Хубэй мужид 115 шинэ тохиолдол /114 нь Ухань хотод/ бүртгэгдэж, тус мужид халдвар авсан нийт хүний тоо 25 905-д /Уханьд 22368/ хүрчээ. Нас барсан тохиолдлын тоо Хубэйд нэг хоногийн дотор 37-гоор нэмэгдэж, 2871 /Уханьд 2282/ болсон байна. Харин 38 500 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.


Хятадын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, 666 397 хүн халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан бөгөөд тэдний 36 432 нь эмнэлгийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.