Иран хэд хэдэн улсаас тусламж хүлээж авлаа

Иран хэд хэдэн улсаас тусламж хүлээж авлаа

Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Аббас Мусави Тегеран коронавирусний халдвартай хийх тэмцэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болон Франц, Их Британи, Герман улсаас тусламж авсан талаар мэдэгджээ. Мэдэгдлийг Ираны Гадаад хэргийн яамны сайтад байршуулсан байна.

Тусламж өчигдөр /2020.03.03/ Иранд хүрчээ. Ираны Гадаад хэргийн яам хүмүүнлэгийн тусламж илгээсэн улс орнуудад талархал илэрхийлсэн байна.

Иран улс саяхан ОХУ-аас “COVID-19”-тэй тэмцэхэд тусламж хүсэж байсан юм.

Тус улсад нөхцөл байдал хүнд байгаа юм. Иранд коронавирусний халдварын улмаас 77 хүн нас барж, 2000 гаруй хүн өвчилжээ. Тус улсын парламентын 23 гишүүн коронавирусний халдвар авсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.