“Ковид-19” халдвартай хүний тоо 93 мянга давжээ
ЭМЯ-ны мэдээлснээр, 2020 оны гуравдугаар сарын 4-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусний халдвараар 3202 хүн нас бараад байна.
Халдвар авсан хүний тоо 93 095-д хүрсэн бол 50 819 хүн эдгэрчээ. Одоо 41.2 мянган хүн эмчлүүлж байгаа аж. Халдварын идэвхтэй голомт Итали, Иран, БНСУ хэвээр байна. БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 516 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 5328 болж, 33 хүн нас барсан байна.
Иймд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах, гараа савандаж сайтар угаах, халуун, бүлээн шингэн ихээр уух, олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх, бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийхийг ЭМЯ анхаарууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.