ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Өчигдөр нийт 18871 хүнд PCR шинжилгээ хийхэд 47 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. "Илизабет" хотхон 4, "Си жи эс" хувийн эмнэлгээс 8 тохиолдол бүртгэгдсэн, бусад нь өмнөх тохиолдлын Улаанбаатар хотод 1284, улсын хэмжээнд кластер өвчлөл 1610 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эдгэрч гэртээ гарсан. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 2120, үүнээс 1546 буюу 73 хувь нь эдгэрсэн. Одоогоор 561 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Тэднээс маш хүнд 1, хүнд 4 хүндэвтэр 80 хөнгөн 476 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байна. Сүүлийн үед идэвхтэй байгаа голомт бол "Монгол шир" ХХК, СБД-т байрлах гутлын цех, ББСБ-тай холбоотой, СХД 21 хороолол худалдааны төвтэй холбоотой, "Микс пицца"-тай холбоотой голомт тасрахгүй байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.