Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна

Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулах  тухай хэлэлцэн баталлаа. Тодруулбал, нийслэл хотын 1.4 сая иргэний эрүүл, аюулгүй байдал, тав тухтай орчинд амьдрах бүрдүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо хандуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч төсөв, санхүүгийн хувьд хүрэлцээгүй байгаа аж. Иймд хөрөнгө босгож, бонд гарган төсөл хөтөлбөрүүдийг шаардлага үүсжээ. Иймээс нийслэлд бонд гаргах асуудлыг судлан, ажлын хэсэг байгуулах саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийслэлд бонд гаргах ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ-ын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс төлөөлөл ажиллана. Ажлын хэсэг нь бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг нийслэлийн ИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлж байлаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг байгуулж байна. Иймээс энэ чухал ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хяналт тавих ёстой гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна.  2021-02-09

"Элизабет" хотхоноос нийт 4, "Си жи эс" эмнэлгээс 8 тохиолдол бүртгэгджээ. 2021-02-09

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 10-нд олгоно 2021-02-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцав. 2021-02-09

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2021-02-09

Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна 2021-02-09

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үе үеийн сайд нартай уулзав 2021-02-09

Эд материалын болон мөнгөн тусламж үзүүллээ 2021-02-09

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2021-02-09

НОК: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо 2021-02-09

Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг хангахаар тохиров 2021-02-09