Нийслэл хот гурван сарын махны нөөцтэй байна

Нийслэл хот гурван сарын махны нөөцтэй байна

Нийслэлийн иргэдийг хүнсээр хангах 80 сүлжээ дэлгүүр, дүүргүүдийн 151 хүнсний дэлгүүр, 52 зах худалдааны төв, 152 хүнсний үйлдвэр гээд нийт 435 газрын мэдээллээр Улаанбаатар 94 хоногийн махны нөөцтэй байна.

Мөн гурил 198, будаа 59, төмс 93, хүнсний ногоо 23 хоногийн нөөцтэйг НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням НОК-ын өчигдөрийн цахим хурлын үеэр хэллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар энэ сарын 11-нээс нийслэлд тогтоох бэлэн байдлын зэргийн бэлтгэл хангуулахтай холбоотой дүүргүүд болон нийслэлийн харьяа агентлагийн мэдээллийг сонсож, зарим үүрэг чиглэл өгөв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.