Ерөнхий консул Ж.Энхжаргал Красноярскийн хязгаарын амбан захирагчид патентаа гардуулав
Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмэдийн Энхжаргал Красноярскийн хязгаарын амбан захирагч Усс Александр Викторовичид энэ сарын 9-нд патентаа гардуулав.
Ерөнхий консул Ж.Энхжаргал, Красноярскийн хязгаарын Амбан захирагч Усс.А.В. нар 2021 онд тохиох Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх, Монгол Улс, Красноярскийн хязгаарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.