Төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой гомдол их гарснаас эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргаж байгаа нь зохисгүй асуудал хэмээн нийгмийн сүлжээгээр олон нийт илэрхийлсэн.
Энэхүү шаардлагын дагуу эмэгтэй албан хаагчдыг өнөөдрөөс эргүүлд гаргахгүй байх шийдвэр гаргажээ.
Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай: “Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нарт албан бичиг явуулсан. Улмаар төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 08-14, 14-20 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон” гэв.
Мөн төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдлыг үндэслэж зогсоосон. Хот тохижилтын газар руу чиглэл өгч, эргүүлд гарч байгаа алба хаагчдад нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газар үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийсэн. Өчигдөр 16 цагаас энэ бие засах газрууд ажиллаж эхэлсэн бөгөөд өдөр бүр 10-19 цаг хүртэл ажиллах юм байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.