Ханх суманд 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөв

Ханх суманд 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнөөдөр Улаанбаатарын 12 цагийн байдлаар 26994 удаа газар хөдлөлт бүртгэгджээ.

Үүнээс 170 нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш ийнхүү давтан үргэлжилсээр байгаа юм.

Тус газар хөдлөлт нь голомтдоо VII-VIII баллын чичирхийлэл үүсгэсэн. Газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлсон юм.

Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII  баллын бүсэд хамаардаг. Энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байв.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ 2021-02-13

Халдварын идэвхтэй бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна... 2021-02-13

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 23-наас бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт эхлэхээр төлөвлөсөн 2021-02-13

Т.Энхцэцэг олимпын наадмыг дэнслэх Монголын анхны эмэгтэй шүүгч болов 2021-02-13

Эмэгтэй албан хаагчдыг эргүүлд гаргахгүй байх шийдвэр гаргажээ 2021-02-13

Ханх суманд 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-02-13

Эрсдэлгүй хороодын иргэд PCR-ийн шинжилгээг сайн дураар өгч болно 2021-02-13

PCR шинжилгээгээр нийт 46 хүн коронавирусээр халдварласныг баталжээ 2021-02-13

Нийслэлийн хэмжээнд 600 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 2021-02-13

Өнөөдөр 6 дүүргийн 67 хорооны иргэдийг PCR шинжилгээнд хамруулна 2021-02-13

Шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг чирэгдэлгүй нэвтрүүлж ажиллахыг үүрэг болголоо 2021-02-13