Kоронавирусээр 58 хүн халдварласныг баталжээ.

Kоронавирусээр 58 хүн халдварласныг баталжээ.

"Нэг хаалга- Нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээний талаарх Засгийн газрын ээлжит мэдээлэл эхэллээ. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад байгаа лабораториудад хийсэн 38 450 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрээс 58 хүний коронавирусын халдвар батлагдлаа. Хоёр нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 1513 боллоо.  Түүнчлэн 29 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан. Өвдсөн иргэдийн 71.5 хувь нь эдгэрсэн байна. Одоогийн байдлаар 621 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байддал маш хүнд байна. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр халдварын хавьтал нэмэгдэж байна.

Нийслэлд нийтдээ арван голомт байснаас одоогоор идэвхтэй зургаан голомт байна. Тухайлбал, ,116 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүрэг, Бөөрний диализийн эмнэлэгтэй холбоотой гэх голомтууд маш идэвхтэй байна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.