БНСУ-д Энэ жил шинээр сургуульд элсэж байгаа хүүхдүүдэд 300,000 воны дэмжлэг үзүүлнэ.

БНСУ-д Энэ жил шинээр сургуульд элсэж байгаа хүүхдүүдэд 300,000 воны дэмжлэг үзүүлнэ.

/“Со Жон Хёб” Сөүл хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч/

Сөүл хотын захиргаанаас өчигдөр буюу 15-ний өдөр “Үнэгүй өдрийн хоол, Төлбөргүй боловсрол, Шинээр элсэгчдийн мөнгөн дэмжлэг” гэсэн гурван том боловсролын салбарын халамжын бодлогыг хэрэгжүүлэх болсоныг зарлав.

Сөүл хот нь 10 жилийн дараа дахин харьяа нутаг дэвсгэрийн бүхий л бага, дунд, ахлах ангийн сурагчдыг шим тэжээлт өдрийн хоолоор хангах бодлогийг хэрэгжүүлж эхэллээ.

Энэ жил тус улсын нийслэл Сөүл хотын дунд болон ахлах сургууль шинээр элсэн суралцаж буй бүх сурагчдад элсэлтийн мөнгөн дэмжлэг 300,000 воныг олгохоор болсон байна.

Сурагчдын өдрийн хоолны нэгж үнэ нь өнгөрсөн жилээс өссөн дүнгээр буюу бага ангийн сурагчдид 4,898вон, дунд ангийн сурагчид 5,688вон, ахлах ангийн сурагчид ,5865вон, тусгай сургуулийн сурагчид 5,472вон тус тус байхаар баталжээ.

Энэхүү үдийн цай хөтөлбөрийн нийт төсөв 727.1 тэрбум вон байх бөгөөд үүнээс Сөүл хотын захиргаа 30%, орон нутгийн төсөвөөс 20%, Боловсролын газараас 50%-ийг тус тус гаргах юм байна.

Элсэлтийн мөнгөн дэмжлэгийг Сөүл хотын дунд ,ахлах сургуулиудад шинээр элсэж байгаа сурагчдад олгох бөгөөд сургуулиас гадна боловсрол эзэмшиж буй хүүхдүүдэд 300,000 вонтой дүйцэх хэмжээний “zeropay” пойнтоор олгох болжээ.

Ингэснээр энэ жил Сөүл хотын бага, дунд ,ахлах сургуулийн бүх ангид үдийн цай хоол үнэ төлбөргүй олгох бөгөөд, элсэлтийн мөнгөн дэмжлэг олгох гэсэн гурван том халамжийн бодлогийг хэрэгжүүлэх боллоо.

Сөүл захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч “Со Жон Хёб” нэмж хэлэхдээ <Корона вируст цар тахалын улмаас ард иргэдийн амжиргаанд тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү бүх нийтийн боловсролын халамжийн бодлого нь дотоодын эдийн засагт төдийгүй ард иргэдийн амьжиргаанд томоохон хувь нэмэр болно гэж найдаж байна.

 

Эх сурвалж: Newsis

Орчуулан эмхэтгэсэн: Н. Халиун

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гүон Жүн хэмээх 12 настай хүү хөрөнгө оруулалтаас 43%-ийн ашиг олжээ 2021-02-14

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 344-өөр нэмэгдэж нийт 83869-д хүрэв. 2021-02-15

Өнөөдрөөс Сөүл хотын хоолны газруудыг оройн 10 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөв. 2021-02-15

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 457-оор нэмэгдэж нийт 84325-д хүрэв. 2021-02-16

БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалт энэ сарын 26-наас эхэлнэ 2021-02-16

БНСУ-д Энэ жил шинээр сургуульд элсэж байгаа хүүхдүүдэд 300,000 воны дэмжлэг үзүүлнэ. 2021-02-16

Сөүл болон бусад хотуудаар үдээш хойшдоо цас их хэмжээгээр орно... 2021-02-16

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 621-ээр нэмэгдэж нийт 84946-д хүрэв. 2021-02-17

БНАСАУ-ыг вакцины технологийг хулгайлахыг завдсан хэмээн буруутгажээ 2021-02-17

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ хөдөлмөр эрхлэлтийг сэргээхэд бүх талаар хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв. 2021-02-17

БНАСАУ-ын удирдагчийн гэргий жил гаруйн дараа олны өмнө гарч иржээ 2021-02-17