Сөүл болон бусад хотуудаар үдээш хойшдоо цас их хэмжээгээр орно...
“Кёнги” аймгийн өмнөд хэсэг болон “Чүнчон” аймаг орчимд их хэмжээний цас /2-7см/ орох урьдчилсан төлөвтэй байна гэж мэдээллээ. Иймд иргэдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар анхаарахыг санууллаа.
Сөүлд өнөөдөр өглөө бага зэргийн цас орсон. Цаг уурын албанаас 16-ны өдөр баруун тэнгэс ба хотын бүсэд орших үүлний бүс зүүн өмнөд зүгрүү 50км-т нүүж “Канвонду” аймгийн “Ёнсо”, “Чүнчон” зэрэг бүсүүдэд ихээр орно гэж мэдээллээ.
Төвийн бүсэд үдээш хойш 15 цаг хүртэл хүчтэй цас орж “Чежү” аралд үдээш хойш 15 цагаас 24цаг хүртэл бороо цас холилдон орох төлөвтэй байна.
Энэхүү цас үргэлжлэн орох хугцаа богино буюу 3 цаг орчим боловч “Кёнги” болон “Чүнчон” аймгуудын өмнөд хэсэгт цас богино хугацаанд их хэмжээгээр хуримтлагдах тул цасны хэмжээ 2-7 см хүрэх төлөвтэй байна. “Чүнчон” аймаг орчимд 10 см-ээс дээш цас орох ба бусад нутгаар 1-3см цас орох магадлалтай.
Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс цас орж буй газруудад үзэгдэх орчин хязгаарлагдах, цас хуримтлагдан мөстөж хөлдсөнөөс замууд халтираа гулгаа ихтэй байдаг тул замын хөдөлгөөний аюулгүй байдалд онцгой анхаарахыг онцоллоо.
Эх сурвалж : Yonhap news
Орчуулан эмхтгэсэн :Н. Халиун
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.