АНУ-ын Хууль зүйн яам "Хойд Солонгосын тагнуулын албаны 3 хакерыг 1.4 их наяд вон хакердсан хэрэгт буруутгав"
АНУ-ын Прокурорын газар БНАСАУ-ын гурван иргэнийг кибер гэмт хэрэг үйлдэж 1.4 тэрбум гаруй ам.доллар хулгайлсан хэмээн буруутгажээ.
“CNN” телевизийн мэдээлснээр, цэргийн тагнуултай холбоотой Умард Солонгосын хакерууд 2014 оноос 2020 он хүртэлх хугацаанд ажиллагаа явуулжээ. Үүний улмаас дэлхийн банк, компаниуд, киностуид болон криптовалютын худалдаачид кибер халдлагын золиос болсон байна.
Хакерууд Умард Солонгосыг кибер гэмт хэргийн аюул заналхийллээр тэргүүлэгч гэдгийг харуулах нарийн технологи ажиллагаандаа ашигласныг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны төлөөлөгчид онцлов.
Сануулан дурдахад өмнө нь БНСУ БНАСАУ-ыг коронавирусний вакцины талаарх мэдээллийг хулгайлахыг завдсан хэмээн буруутгасан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.