Хьюндай Моторс Групп нь автомашины хиймэл оюун ухааны дуу хоолой таних технологийг бүтээлээ.

Хьюндай Моторс Групп нь автомашины хиймэл оюун ухааны дуу хоолой таних технологийг бүтээлээ.

Өнөөдөр 2 .18-нд Хьюндай Моторс Групп нь авто машины гайхалтай чадвар болон системийг дуу хоолойгоор хялбар ашиглаж  болох хиймэл оюун ухааны таних технологи бүтээсэнээ зарлав.

"Хьюндай Моторс" Группийн  судлаачид нь автомашины хиймэл оюун ухааны дуу хоолой таних технологийг туршиж байна. Тээврийн хэрэгслийг хянах, тохиргоон дээр гарч ирж буй анхааруулга тэмдэг зэргийн талаар хиймэл оюун ухаанд суурилсан хэлний командын тусламжтайгаар мэдээлэл олж авж болохоор боллоо. Энэ жилийн сүүлийн хагасд үйлдвэрлэлд нэвтрүүлэх бөгөөд одоо ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл системийн шинэчлэл хийж цаашдаа ашиглах боломжтой болно гэж мэдээллээ.

Тодруулбал, "Хьюндай Моторс" Групп нь үйлчилгээний төрөл, цар хүрээг мэдэгдэхүйц өргөжүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн систем, дизайнтай  уялдуулан  дуут таних технологийг бүтээсэн болно. Үүгээр дамжуулан хиймэл оюун ухаанд суурилсан хүний хэлний командын тусламжтайгаар тээврийн хэрэгслийн систем, цэс хайх боломжтой юм. Жишээлбэл,  машинд үл мэдэгдэх анхааруулах гэрэл хяналтын самбар дээр гэнэт гарч ирвэл дуу таних товчлуур дээр дарж "Энэ анхааруулах гэрэл яагаад ассан бэ?  “гэж асуувал хариултаа олж авч чадах болно.

Хиймэл оюун ухаанд суурилсан цаашдаа автомашины дуу хоолой таних технологийг энэ жилийн сүүлийн хагасд автомашинууд дээр суурилуулах төлөвлөж байгаа бөгөөд одоо байгаа тээврийн хэрэгсэл ашиглаж буй үйчлүүлэгчидэд  цаашдаа зам заагч төхөөрөмжөөр дамжуулан ашиглах боломжтой болохоор төлөвлөж байна. Хьюндай Моторс Групп нь бие даан бүтээсэн энэхүү технологийг  одоо байгаа “ Какао i” үйчилгээнд нэвтрүүлхээр зохион бүтээсэн. Энэ нь жолоодож байгаа үедээ дуу хоолойны тусламжтайгаар  зам заагч төхөөрөмж болоод системийн тохиргоо цэс хайх зэрэг чадварыг амар хялбар ашиглах боломжтой болохоор сайжруулсан.

Нэмж дурдахад машины "Дотор орчны гэрлийн өнгийг улаан болгож өөрчлөх", "Зорчигчийн суудлын температурыг 23 градус болгох", Зам заагч төхөөрөмжийг дуу хоолойгоор удирдаж өөрчлөх  " гэх мэт  машины системийг дуу хоолоогойр амар хялбар тохируулах чадамжтай болсон.

Энэхүү хиймэл оюун ухааны дуу хоолой таних технологиор дамжуулан үйлчилгээний сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлэх зорилготой байна.

"Хьюндай Моторс" Групп-ийн мэдээ мэдээллийн хөгжлийн хэлтэсийн гүйцэтгэх дарга Күон Хэ Ён нь "Энэ удаагийн нээлтээр  хиймэл оюун ухааны дуу хоолойг таних технологиор жолооч нар машинтайгаа харьцахад хялбар болгож байна." " Хьюндай Моторс Групп нь цаашдаа хиймэл оюун ухаан технологи үйлчилгээг илүү сайжруулахаар ажиллах болно.

 

Эх сурвалж   :     Сөүл эдийн засаг 

Орчуулан эмхтгсэн  : Н.Халиун

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ хөдөлмөр эрхлэлтийг сэргээхэд бүх талаар хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв. 2021-02-17

БНАСАУ-ын удирдагчийн гэргий жил гаруйн дараа олны өмнө гарч иржээ 2021-02-17

“Samsung”-ийн Техас дахь чипийн үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсжээ 2021-02-17

АНУ-ын Хууль зүйн яам "Хойд Солонгосын тагнуулын албаны 3 хакерыг 1.4 их наяд вон хакердсан хэрэгт буруутгав" 2021-02-18

БНСУ-д “COVID-19”-өөр халдварласан 75896 хүн эдгэрч, 1544 хүн нас баржээ. 2021-02-18

Хьюндай Моторс Групп нь автомашины хиймэл оюун ухааны дуу хоолой таних технологийг бүтээлээ. 2021-02-18

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа Итгэмжлэх жуух бичгээ барив 2021-02-18

БНСУ-д шувууны томуу үүсгэгч H5N8 вирусний халдварын 97 орчим голомт бүртгэгджээ. 2021-02-18

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 561-ээр нэмэгдэж нийт 86,128-д хүрэв. 2021-02-19

БНСУ-д вакцинжуулалтыг энэ сарын 26-ний өдөр эхлэх гэж байна. 2021-02-19

БНСУ-ын иргэдийн 71% нь Корона вирусийн эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулжээ... 2021-02-19