PCR шинжилгээгээр 49 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
Монгол мэдээ
Огноо 2021-02-18
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.02.17, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 49 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 40 217 хүнд шинжилгээ хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2493 болжээ. Үүнээс 1802 нь эдгэрээд байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 25 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 678 хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.