"Манба Дацан" эмнэлгийн эмч нар коронаг уламжлалтаар эмчлэн, эдгээж байна

"Манба Дацан" эмнэлгийн эмч нар коронаг уламжлалтаар эмчлэн, эдгээж байна

Корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчнийг "Манба Дацан" нэгдсэн эмнэлгийн эмч нар уламжлалт эмчилгээгээр эмчлэн эдгээж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн хуулийн 4.2.1.” Хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ” хэмээсэн. ЭМ-ийн Сайдын  Бэлэн байдлыг ханган ажиллах тухай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1а/5417 албан тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, зөвлөх МУ-ын Хүний Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн удирдлаганд Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч Г.Пүрэвжаргал, тасгийн их эмч Э.Гончигдорж тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмч нар Цэргийн төв эмнэлэгт баг болон анх албан ёсоор ажиллаж эхэлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс ковид 19 туссан эмчлүүлэгчдийг хүлээн авч, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг дагнан хийж гүйцэтгэж байна. Энэхүү өнгөрсөн хугацаанд хөнгөн болон хүндэвтэр оноштой ирсэн эмчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухааны эм тан, угаалга, утлага зэргийг хэрэглэв. Эмчлүүлэгчид нь PCR шинжилгээгээр батлагдсан бөгөөд хэвтсэн даруйд шаардлагатай лабораторийн шинжилгээ болон рентген, CT хийлгэж ажиллав. Хөнгөн болон хүндэвтэр оноштой хэвтэн эмчлүүлэгчид тав дахь хоногоос давтан шинжилгээгээр CRP, IGG, HGB, RBC /цусны ерөнхий шинжилгээ/, коагулограммын үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн бөгөөд эхний хэвтэн эмчлүүлэгчид нь улмаар өдөр тутам бие нь сайжирч, хэд хэдэн удаагийн шинжилгээгээр эдгэрсэн нь нотлогдож, гэрийн тусгаарлалтанд шилжиж гарав.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн гуравдугаар ээлжийн эмч нарын баг амжилттай ажиллаж байна. Энэхүү хугацаанд хамтран ажилласан Цэргийн төв эмнэлгийн удирдлага баг хамт олонд талархаж байна.

Монголчууд түүхэндээ анх удаа дэлхий нийтийг хамарсан корона вирусээр үүсгэгдсэн халдварт цар тахал өвчнийг эмчлэн эдгээж байгаа нь уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн бидний бахархал юм.

Эх сурвалж: https://news.zindaa.mn/3lif

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.