Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна

Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Хан-Уул дүүргийн нийт 18 хороонд зохион байгуулагдаж байна. Тус дүүргийн 32,000 өрхийг суурин гурав, явуулын 127 багаар зохион байгуулж байгаа уг шинжилгээ авах явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шалгалаа.

Хан-Уул дүүргийн наймдугаар хороон дээр очиж ажиллахад өглөө 08:50 цагаас эхэлсэн шинжилгээний  явц 50 хувьтай байлаа. Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулах арга хэмжээнд нийслэлчүүд идэвхтэй хандаж байгааг Нийслэлийн Засаг дарга онцлоод “Нэг өрхөөс нэг иргэн л шинжилгээнд хамрагдах ёстой”-г хэллээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд “самнах” байдлаар хийж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явц сайн байгааг дурдсан юм.  Хотын дарга Д.Сумъяабазар шинжилгээ өгч буй иргэдтэй уулзах үеэрээ “Энэ сарын 23-наас хөл хорио тавигдана. Мөн үргэлжлүүлээд короонавирусээс хамгаалах вакциныг хийж эхэлнэ. Эхний ээлжинд энэхүү халдварын эсрэг тэмцэх голомт дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын албан хаагчдаа хамруулах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.