Нийслэлийн онцгой комиссоос зөвхөн Чингэлтэй дүүрэгт "Нэг хаалга - нэг шинжилгээ"-г үргэлжлүүлж бусад дүүрэгт өнөөдөртөө зогсоох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Налайх дүүргийн Шуурхай штабт өчигдөр буюу энэ сарын 18-ны 23.35 цагт Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдэж, чиглэл өгсөн байна. Учир нь нийслэлийн хэмжээнд шинжилгээний лабораторийн ачаалал дийлэхгүйд хүрснийг Налайх болон Багануур дүүргийн Шуурхай штабын хэвлэлийн мэдээнд дурджээ.
Иймд энэ сарын 19-нд төлөвлөсөн Чингэлтэй дүүргээс бусад буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн шинжилгээ авах ажлыг хойшлуулж байгаа юм.
Дээрх алслагдсан гурван дүүрэгт энэ сарын 17-ноос "Нэг хаалга - нэг шинжилгээг"-г эхлүүлсэн бөгөөд шинжилгээ авах ажил өнөөдрийн байдлаар, Налайх дүүрэгт 80, Багануур дүүрэгт 95.6 хувьтай байгааг тус тусын Шуурхай штаб нь мэдээлжээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.